Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХ ГЭРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ОЙЛГОЛТ, УХАГДАХУУН
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй 20 гаруй жил өнгөрч, гэр бүл гэдэг ойлголт хүмүүсийн ухамсарт маш чухал байр суурь эзлэх болжээ. Энэ хугацаанд хүмүүсийн сэтгэхүй, амьдрах арга ухаан нь ч бас өөрчлөгдөж ирсэн. Монголчууд Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй" гэж ярьдаг. Тиймээс гэр бүл гэдэг асуудал нь зөвхөн ганц хүний тухай яригддаг асуудал бус, хоёр ба түүнээс дээш хүний амьдралын асуудал болж тавигддагаараа олон судлаач эрдэмтдийн судладаг асуудлуудын нэг болсоор ирсэн. Түүхийн цаг хугацааны туршид гэр бүл нь өөрийн гэсэн бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж, өргөжсөөр байгаа.
Олон залуучууд гэр бүл болсноор амьдралынхаа гарааг эхэлдэг. Тэдний хувьд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол санхүүгийн асуудал байдаг. Хаана амьдрах, ямар ажил хийх, олсон орлогоо зөв зүйлд хэрхэн зарцуулах вэ? гэх мэт асуудлууд гарч ирэх нь мэдээж. Аливаа гэр бүл санхүү, төсөв гэсэн ухагдахуунаас ангид оршино гэж байхгүй. Гэр бүл гэдэг бол хүний хамгийн ихээр нандигнан хайрлаж, хамгаалах ёстой эрхэм үнэт зүйл билээ. Тэр утгаараа гэр бүл нь амьдралаараа дамжуулан хүүхдүүдийг ч бие хүн болгон төлөвшүүлэн өсгөх, амьдрах арга ухаанд суралцуулдаг амьдралын их сургууль байдаг билээ.
Нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүд нь гэр бүлд их, бага ямар нэг хэмжээгээр нөлөөлөх бөгөөд зарим тохиолдолд гэр бүлийн эдийн засагт хүндээр тусдаг. Тэр дундаа ажилгүйдэл ихсэх, барааны үнэ өсөх, ядуурал, баян ядуугын ялгаа туйлдаа хүрэх, агаарын болон орчны бохирдол зэрэг асуудлууд нь бүр ч ихээр нөлөө үзүүлдэг. Үүний дотроос хамгийн гол нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол нөөц баялагийн хомсдолд орох явдал юм. Хүн төрөлхтний хүсэл, хэрэгцээ хязгааргүй. Нөөц баялаг ховордох нь үнэндээ эдийн засгийн томоохон асуудлын нэг юм. Тиймээс эдийн засгийн ухаан нь өрхт агуулагдаж буй хязгаарлагдмал хөрөнгөөр /нөөцөөр/ өрхийн гишүүдийн хүсэл хэрэгцээг дээд зэргээр хангахын тулд хөрөнгийг /нөөцийг/ хэрхэн хуваарилах, хэрэглэх тухай шийдвэр гаргахад чиглэдэг бөгөөд өрхийн одоогийн хэрэгцээг хангаад зогсохгүй цаашид хэрхэн хөрөнгө, нөөц баялагийг нэмэгдүүлэх боломжтой вэ? гэсэн асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
Өрх гэрийн эдийн засгийн ухаан нь гэр бүлийн эдийн засаг, өрхийн төсвийг судлахын зэрэгцээ сэтгэл судлал, гүн ухаан, НИЙГЭМ судлал, нийгэм хамгаалал, халамж үйлчилгээ, аж ахуй судлал зэрэг бусад бие даасан шинжлэх ухаануудтай харилцан хамааралтай байдаг юм.
Өрх гэрийн эдийн засаг нь эдийн засгийн шинжлэх ухаантай харилцан хамааралтай бөгөөд Эдийн засаг /Есоnomics/ гэдэг нь анх өрхийн эдийн засгийн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байсан. Харин сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх явцад үүсэх үйлдвэрлэлийн суурь харилцааг судалдаг шинжлэх ухаан гэж тэмдэглэсэн байна1.
Хүмүүс эдийн засаг /экономика/ хэмээх нэр томьёотой анхлан танилцахдаа товч тодорхойлолтыг мэдэхийг хүсдэг. Энэ нэр томьёо нь ойконома гэсэн үгнээс гаралтай бөгөөд "ойкос" -өрх гэр ,аж ахуй, "номос" хууль, журам буюу анх өрхийн аж ахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ.
Зах зээлийн харилцаанд оролцогчдыг 3 бүлэгт хувааж болно.
1. Тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийг зах зээл дээр борлуулан ашиг олох сонирхол бүхий үйлдвэрлэгчид.
2. Зах зээлээс өөртөө хэрэгцээт зүйлээ худалдан авч хэрэгцээгээ хангах сонирхолтой хэрэглэгчид буюу өрх гэр
3. Зах зээлийг удирдаж зохицуулах үүрэг бүхий зохицуулагчдаас зах зээл бүрдэнэ.
Хүн бүр хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн үүргийг аль алиныг нь гүйцэтгэж байдаг. Энэ нь үйлдвэрллэл ба хэрэглээ бие биетэйгээ уялдаа холбоотой байдгийг харуулж байгаа юм. өрх гэрт олон төрлийн бараа үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага гардаг. Зах зээл дээр энэ хэрэгцээг аж ахуй нэгж компани, корпорациуд, жижиг бизнес эрхлэгчид хангахын тулд өрсөлдөж байдаг зүй тогтолтой Ингэснээрээ илүү давуу талтай нэг нь гэр бүл, хэрэглэгчийн хүсэл хэрэгцээ шаардлагад нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж, ашиг олдог.
Гэр бүлд бие физиологийн болон материаллаг хэрэгцээ, мөн хүсэл мөрөөдөл, хөгжил өөрчлөлт, бүтээн байгуулалт явагдаж байдаг эко систем юм.
Бизнесийн байгууллага нь гэр бүлд хэрэгтэй байгаа бараа таваарыг хангадаг бол төр, засаг захиргаа нь ард түмэн, гэр бүлүүдийнхээ сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд анхаардаг онцлогтой.
Гэр бүлд ганцхан хувь хүний эрх ашиг хангаддаг бус нийтийн эрх ашиг хангагдах ёстой байдаг. Гэр бүл нь тотал буюу цогц систем юм. Энэ нь хүний эрх ашиг, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, сурч боловсрох/ хүмүүжих, хайрлах, хүндлэх бүх төрлийн хэрэгцээнүүд ордог.
Өрх гэр бүлийн эдийн засгийг улсын эдийн засаг болон бизнесийн эдийн засагтай адил утгаар тайлбарлах боломжгүй юм. Энэ нь дараах шалтгаантай:
1. Эдийн засгийн үйл ажиллагааны зорилгын хувьд улсын эдийн засаг болон бизнесийн эдийн засаг нь ашиг орлогын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг бол гэр бүлийн эдийн засаг нь гэр бүлийн сэтгэл ханамж буюу гишүүдийн хэрэгцээг хангахад чиглэгддэг.
2. Гэр бүлийн эдийн засаг нь өрх, ам бүлийг нэгжээ болгодог учраас өрх, ам бүлийн эдийн засгийн үйл ажиллагаанд үүсэх зүй тогтол, зарчим нь хувь хүн, хуулийн этгээдийн эдийн засгийн гол субьектив сэдвээс ялгаатай юм.
3. Гэр бүлийн эдийн засаг нь цаг хугацааны үйл явцтай хамт өөрчлөгдөж явдаг. Өөрөөр хэлбэл өсөлт, хөгжил, доройтол, мөхөл давтагдах онцлогтой.
өрх нь эдийн засгийн нэгжээрээ дараах онцлогыг хадгалдаг:
1. Өрх нь гишүүн хоорондын /эцэг, эх-хүүхэд/ НИЙГМИЙН халамжийг дээшлүүлэх зорилгоор бий болгосон эдийн засгийн хамгийн бага нэгж юм.
2. Өрх нь гишүүн бүр нөөц баялагийг хамтаар эзэмшингээ сэтгэл ханамжийн байдлаа нэмэгдүүлэж, хүсэл зорилго, хангах гэж зүтгэж байдаг онцгой шинж чанартай юм.
3. Өрх нь гишүүдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн санал оруулаад үргэлж сонголтын асуудалтай нүүр тулгарч байдаг нэгдэл юм.
4. Өрх нь гишүүддээ хамтын бараа үйлчилгээ болон   нийгэм,   хүрээлэн   буй   орчныг нөлөөлөөс өөрийн болгон хэвшүүлэхэд гишүүдийн харилцаанд зах зээлийн бус наймаа бий болгодог тогтолцоо юм.
Өрх гэрийн эдийн засгийн судалгааны агуулга маш өргөн агуулгатай бөгөөд дотор нь хэд хэд ангилна:
1. Өрхийн эдийн засгийн мөн чанар/ өрхийн эдийн засгийн зорилго, онцлог нь үйлдвэрлэлийн зохион байгуулалттай юу, хэрэглээний зохион байгуулалттай юу/
2. Өрхийн эдийн засгийн үндэсний эдийн засагт эзлэх байр суурь, хамаарал
3. Өрхийн орлого, зарлага, хадгаламжийн хугацааны анализ, доторх зүй тогтол, зарчмын шинж чанарыг олж гаргах хөндлөнгийн анализ / өрхийн ам бүлийн гишүүдийн дундаж тоо, өрхийн тэргүүний нас, орлогын төрөл ангилал, амьжиргааны түвшин, өрхийн эдийн засгийн хэлбэр, зүй тогтол зарчим/
4. Орлого, зарлагыг хязгаарладаг хүчин зүйлсийн судалгаа
5. Үнийн өсөлт ба өрхийн эдийн засгийн үзэгдэл
6. Өрхийн эдийн засаг дээр суурилсан гэр бүл төлөвлөлт
7. Өрхийн тооцооны дэвтэр хөтлөлтийн байдал.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats