Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ХҮҮХДИЙН 0Р0ЛЦ00
Өрх гэрийн эдийн засгийн харилцаанд эхнэр нөхрийн үүрэг, оролцоо хамгийн чухал бөгөөд уг харилцаанд хүүхэд ч гэсэн гол байрыг эзэлдэг. Тиймээс гэр бүлийн эдийн засгийн мэдлэг, ойлголтыг хүүхдэд зааж ойлгуулах хэрэгтэй бөгөөд уг асуудлаар хичээл сургалт болгон дадлагажуулбал илүү ур дүнтэй юм. Манай улсад гэр бүлийн эдийн засгийн шинжлэх ухаан хараахан хөгжөөгүй байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд энэ асуудлаар зарим нэг судалгаанууд хийгдэж байна. Үүнд: Үндэсний статистикийн газраас хийж буй "Өрхийн орлого, зарлагын судалгаа", мөн бусад судалгааны байгууллагуудаас хийж байгаа "Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа" гэх мэт судалгааны ажлууд байна.
Өрх гэрийн эдийн засгийн харилцаан дахь хүүхдийн үүрэг оролцоо нь гэр бүлийн эдийн засгийн үүрэгтэй холбоотой юм. Энэ үүрэг нь гэр бүлийн нийт гишүүдийн хэрэгцээг /хооллох, хувцаслах, амрах/ хангах болон бие махбодь, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Эдийн засгийн үүрэг нь нийгмийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд оролцох, гэрийн аж ахуйг хөтлөх, орлого зарлагаа тооцох, төсөв тооцоогоо дүгнэх гэх мэт  хэрэгцээг хангахад  чиглэгдсэн үйл ажиллагааны зохион байгуулалт юм. Гэр бүлийн эдийн засаг нь гишүүдийг төлөвшүүлэхэд дараах байдлаар нөлөөлдөг.
• Гэр бүлийн гишүүдийн үүргийн зохистой хуваарилалт, үүргийн шударга хуваарьлалт нь хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгож, эхнэр нөхрийн харилцааг сайжруулна.
• Харин шударга бус хуваарьлалтын улмаас эмэгтэйчүүдийн ачаалал ихсэж, эрэгтэйчүүд идэвхигүй болж, хүүхэд зөвхөн гэр бүл дотор хэрэглэгч болж л үлддэг. Энэ байдап гэр бүлийн дотоод уур амьсгал, харилцаа, эдийн засгийн асуудалд томоохон саад бэрхшээл, зөрчилдөөн бий болгож байна. Гэр бүлийн эдийн засгийн үүрэг нь гэр бүлд санхүүгийн оновчтой менежментийг бий болгох, хэрэгжүүлэхдээ ихээхэн ач холбогдолтой.
Орчин үед гэр бүлийн харилцаанд эдийн засаг, санхүүгийн асуудал гол шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болоод байгаа. Учир нь дээрх асуудлаас үүдэн гэр бүл эдийн засгийн хувьд тогтворгүй болох, тэнцвэрт байдлаа алдах ,гэнэтийн эрсдлийг дааж чадахгүй эмзэг байдалд өртөх, амьдралын баталгаажих түвшингөөс доогуур амьдрах гэх мэт олон сөрөг үр дагаваруудтай тулгарсаар байгаа. Энэ нөхцөл байдалд хүүхдийн хүсэл ,хэрэгцээ хязгаарлагдах, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, сурах идэвхи зүтгэлгүй болох, өөрийгөө дорд үзэх гэх мэт сэтгэл зүйн сөрөг хандлагууд бий болж байдаг. Энэ нь нэг талаараа Эцэг,эх, үр хүүхдийн хоорондын эдийн засгийн дасан зохицолыг алдагдуулж гэр бүлийн эерэг үнэлэмжийг бүдгэрүүлж байна.
Гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйлд тооцогдох хүүхдийг хайрлан хамгаалж, тэднийг гэр бүлийн эдийн засгийн харилцаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч ГЭДГИЙГ ойлгуулж   ухамсарлуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр хүүхдээ дараах байдлаар идэвхижүүлж өгнө. Үүнд :
1. Хүүхэд - эцэг, эх нь мөнгө олж өөрийг нь сайхан амьдруулахын төлөө зүтгэж буйг ойлгосноороо мөнгөний үнэ цэнийг мэдэх, мөнгийг зохистой зарцуулахад анхаарч эхлэнэ.
2. Хүүхдэд өөрт нь өөрийнх нь төсвийн тооцоог бариулбал хүүхэд мөнгөтэй харьцах менежменттэй болох ба зөвхөн үрдэг нэгэн биш хямгаддаг нэгэн болоход туслана.
3. Гэр бүлийн эдийн засагт хүүхдийн төсөв тооцоо хамгийн чухал бүрэлдүүлэгч хүчин зүйл болдог гэдгийг хүүхэд ухамсарласнаараа эцэг, эхээ хүндлэх, ЭДИЙН засгийн зохистой мэдлэгтэй болох, аливааг үнэлэх үнэлэмж өөрчлөгдөнө.
Хүүхэд гэр бүлийн эдийн засагт дараах үүрэгтэйгээр оролцож байна.
1. Эцэг, эхээсээ хараат эдийн засагтай / өдөр тутмын карманы мөнгө авах, унаа, хоол г.м ,өгсөн мөнгөөр гэр бүлдээ худалдан авалт хийх/
2. Эцэг,эхээсээ хараат бус эдийн засагтай байх /өөрөө ажил хийж мөнгө олох, өөртөө, гэр бүлдээ зарцуулах/
Өнөөдөр хүүхэд маань гэр бүл дотор дээрх үүргүүдээс зөвхөн худалдан авагч буюу хэрэглэгчийн үүргийг л гүйцэтгэж байна. Энэ нь хүүхдийг бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд хандахдаа зөвхөн эцэг,эхийн өгсөн үүрэг даалгавараар хийх зуршлыг бий болгож байна. Хүүхэд өөрөө гэр бүлийн төсөв дотор эдийн засгийн эрх мэдлийг эдлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ хүүхэд гэр бүл дотроо зөв менежментийг сурах, дадал болон хэвшүүлэх, тооцоо санхүүтэй болох гол эх үүсвэр болно.
Орчин үеийн Монгол гэр бүлүүдэд гол ажиглагдаж  байгаа нэг зүйл бол хүүхэд-эцэг.эхийн харилцаа
байгаа. Гэтэл энэ харилцаа муудаад      байгаа      нэг шалтгаан нь мөнгө санхүүтэй холбоотойгоор гарч ирж байгаа юм. Тиймээс дараах байдлаар хандуулах хэрэгтэй.
1.Тогтмол тогтсон хэмжээтэй мөнгийг өгөх: Хүүхэд гараа тосох бүрт өгөх юм уу, эцэг ЭХИЙН сэтгэл санааны байдлаас мөнгө өгөх нь буруу юм. Тогтсон хугацаанд хэрэгцээнд нь зориулж өгөх хэрэгтэй ба хүүхэд хэрэглээгээ тооцож үзээд, өндөр үнэтэй эд зүйл худалдаж авахын тулд төлөвлөгөөтэйгөөр мөнгө цуглуулж болно. Эсвэл хэрэгцээнд нь өгсөн мөнгөө хамаа намаагүй зарцуулчих юм бол нэг хэсэг юу ч худалдаж авч чадахгүй тэвчих хэрэгтэй болно гэдгийг мэдэж авдаг.
2. Хэрэглээний мөнгийг нь арай ядан хүргэх хэмжээтэй өгөх хэрэгтэй
Өгсөн мөнгө. тань хэрэглээд хэрэглээд дуусахгүй бол ямар ч үр дүнгүй болно. Хэрэгцээтэй байгаа зүйлд нь арай хүрэхгүй мөнгө өгвөл хэрэгцээгүй зардлаа хасч гамнаж хэрэглэхэд суралцаж чадна. Арай ядан хүргэх мөнгө гэж чухам хэд орчим бэ? Бага ангийн хүүхэд 7 хоногт өөрийн ангийн тоогоо 2000 төгрөгөөр үржүүлэх хэмжээний мөнгө, Том ангийн хүүхэд бол өөрийн ангиа 1500 төгрөгөөр үржүүлсэн хэмжээний мөнгө хангалттай байдаг. Хэрвээ хангалтгүй байвал ажил хийлгэж нэмэлт мөнгө өгч болно. Хичээл болон гэрийн ажилд туслах зэрэг хүүхэд мэдээж хийх ёстой ажил хийсний төлөө мөнгө өгч болохгүй. Тэгвэл хичээлээ ч хийхгүй, гэрийн ажилд ч туслахгүй муу зуршилтай болно. Эцэг эхийнхээ гутлыг тослох ч юм уу, нэрийн хуудсуудыг нь цэгцэлж өгөх зэрэг хүүхдийн үүрэг биш зүйлд нэмэлт хэрэглээний мөнгө өгөх нь зүйтэй.
3. Хэрэглээний мөнгөнөөсөө хуримтлал хийдэг зуршилтай болгох хэрэгтэй
Хэрэглээний мөнгөнөөсөө хуримтлал хийдэг зуршилтай болгох хэрэгтэй. Өөрийн хүчээр боссон баячуудын хамгийн нэгдүгээрт хийдэг зүйл бол хуримтлал. Хүүхэддээ хэрэглээнд нь зориулж мөнгө өгөхдөө хуримтлал хийх мөнгийг нэгтгээд өгөөрэй. Хэрэглээнийх нь мөнгөний 30-50% - тай тэнцвэл хангалттай. Хэрэглээний мөнгөө аваад эхлээд хуримтлалд хийх мөнгөө үлдээгээд үлдсэн мөнгө зарцуулдаг зуршилтай болгох хэрэгтэй. Насанд хүрээд цалингаа аваад эхлээд хуримтлалын мөнгөө дансандаа хийгээд үлдсэн мөнгөө хэрэгцээндээ зарцуулдаг болох болно.
4. Хэрэглээний мөнгөнөөс гадна орж ирж байгаа мөнгийг эцэг эх нь тусгайлан хадгалах хэрэгтэй.
Хэрэглээний мөнгөнөөс гадна хүүхдэд өгсөн мөнгийг эцэг эх нь тусгайлан хадгалах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдийн төрсөн өдөр, баяр ёслолоор хүмүүс их хэмжээний мөнгө өгөх тохиолдол ихэссэн. Долоо хоногийн хэрэглээний мөнгө нь 2000 төгрөг байдаг хүүхэд цагаан сараар 10.000 мянган төгрөг авах юм бол бүтэн жилийн хэрэглээний мөнгөө нэг дор авсан гэсэн үг. Тиймээс хэрэглээний мөнгөөр дамжуулан эдийн засгийн боловсрол олгох зорилго талаар болно. Хэрэглээ мөнгөнөөс гадна орж ирсэн мөнгийг урт хугацааны хадгаламжинд хийх юм уу гэр бүлийн фондонд хийгээд том болохоор нь хэрэглүүлэхээр хадгалах хэрэгтэй.
5. Хүүхдийг багаас нь орлого зарлагаа хөтлөдөг зуршилтай болгох хэрэгтэй.
Хүүхэд багаасаа орлого зарлагаа хөтлөөд сурчих юм бол том болсон хойноо хэвшүүлэх гэж зовох шаардлагагүй болно.
Хэрэглээний мөнгөнийхөө зарцуулалтыг бичихэд эцэг эхчүүд хажуугаас нь нэгд нэгэнгүй хянаад оролцоод байх юм бол хүүхэд биеэ даах чадваргүй болох 6а хэрэглээний мөнгөнийхөө зарцуулалтыг худлаа бичих муу үр нөлөө үүсч болох тул анхаарах хэрэгтэй.
Тэглээ гээд хүүхдээ мөнгөө хэрхэн зарцуулж байгааг огт анхаарахгүй хаях нь аюултай. Харилцан яриагаар дамжуулан хаана, юунд ямар мөнгө зарцуулсныг нь мэдэж болох ба буруу зүйлд зарцуулсан байх тохиолдолд засч залруулж өгөх нь зүйтэй
Мөн хүүхдийг ухаан орсон цагаас мөнгийг зөв зарцуулах арга ухааныг эцэг эх зааж сургах, дадлагажуулан хэвшүүлэх нь илүү үр дүнтэй.
Гэр бүл нь эдийн засгийн хувьд ядуурал ба эмзэг байдалд ихээхэн өртөж байгаа. Гэр бүлийн ядуурал ба эмзэг байдал гэдэг нь тухайн гэр бүлийн өнөөдөр ядуу байгаа эсхээс үл хамааран ирээдүйд илүү эмзэг байдалд орох магадлал юм. Одоогоор ядуу бус байгаа өрхүүд нь ядуурлын шугамнаас доош орох эсвэл ядуу бол цаашид ч ядуу хэвээрээ үлдэх эрсдэлийг эмзэг байдал гэнэ. Ингэж гэр бүл ядуу, эмзэг байдал руу орсноороо хүүхдийн сэтгэл санаа, сурах идэвхи сонирхол, аливааг үзэх үзлийг унтрааж байдаг.
Эмзэг байдалд өртөхөд өрхийн бүх гишүүдэд нөлөөлдөг нь харагдсан. Хүүхдийг гэр бүлийн эдийн засгийн харилцаанд эмзэг,хямралтай байдалд хүрсний дараа оролцуулах бус харин одоогийн хэвийн нөхцөлтэй үедээ сургах хэрэгтэй юм. Гэр бүл ядуу, хоосон, эдийн засгийн ямарч чадавхигүй амьжиргаа доогуур байх үед хүүхэд гэр бүлийн эдийн засгийн хямралыг нуруун дээрээ үүрч, хөдөлмөр эрхлэн, сургуулиасаа гарч, гэр бүлийнхээ амьжиргаандаа хувь нэмэр оруулдаг. Хүүхдийг ийм нөхцөл байдалтайгаар гэр бүлийн эдийн засгийн харилцаанд эцэг, эхчүүд оролцуулж байгаа нь өнөөдөр манай улсад хот, хөдөөгүй олонтаа болсон юм. Гэр бүлийн эмзэг ядуу байдалд өртөхгүйн тулд боломжтой байгаа үедээ хуримтлал хийж, үр хүүхдүүдээ төсвийн тооцоо бүртгэл ХИЙЖ сургах, мөнгийг зөв зарцуулах менежментийн мэдлэг олгох гэх мэт гэр бүлийн сургалтын арга хэрэгсэл хэрэгтэй байгаа билээ.
Хүүхэд гэр бүлийн эдийн засагт оролцож, өөрийн төсөв тооцоогоо хөтлөж бүртгэснээрээ дараах ач холбогдолтой:
-Хүүхэд өөрийн өрхийн төсвийн дэвтрийг өөрөө бүртгэж хөтлөн, тооцоо, дүгнэлт гаргаж , үр дүнг мэдэрдэг болно
-Эцэг,эхчүүдийн өгч буй мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаа мэдсэнээрээ өөрийн хэрэглээгээ зохицуулж чаддаг болох
- Хэрэгцээтэй зүйлдээ зориулж чадах
- Төлөвлөгдөөгүй гэнэтийн зардлаас санаа зовохгүй байх
- Эцэг, эх-хүүхдийн хооронд харилцаа удам ойр болох
--Ирээдүйд хүүхдийг гэр бүл төлөвлөлтөнд бэлтгэх нэг арга хэрэгсэл болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats