Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн амьдралын мөчлөг дагасан зарлагын өөрчлөлт:
1. Ганц бие залуу хүмүүсийн өрхийн аж ахуй
: Өрхийн тэргүүн гэрлээгүй, 45-с доош настай, хүүхэдгүй, цалин харьцангуй бага, хэрэглээ хязгаарлагдмал, орлогынхоо ихэнх хувийг хувцас, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх , гадуур хооллох гэх мэтээр мөнгөө зарцуулдаг.
2. Залуу гэр бүл. өрхийн тэргүүн 45-с доош насны , хүүхэдгүй. Орлого бага, хоёул хөдөлмөр эрхэлдэг. Амралт,удаан эдэлгээний бараа худалдаж авахад орлогоо зориулдаг.
3. Залуу эцэг, эхчүүд : өрхийн тэргүүн 45-с доош насны , 1 буюу хэд хэдэн хүүхэдтэй . анхны хүүхэд төрмөгц голдуу голдуу ээж нь ажлаасаа гарах учраас орлого багасдаг, мөн хүүхдийнхээ хэрэгцээнд зориулж төрөл бүрийн бараа шинээр худалдаж авах хэрэгтэй болдог.
4. Дунд насны гэр бүл: өрхийн тэргүүн 45-64 насны, хүүхдүүд нь  гэртээ, өрхийн аж ахуйн тэтгэмжээр амьдардаг. өрхийн тэргүүний орлого нилээд өндөр, эхнэр нь дахин ажилд орж улмаар орлогын 2 эх үүсвэртэй болсон учраас гэр бүлийн санхүүгийн байдал нилээд сайн. Хэрэглээний бүтэц нь хүүхдийн эрэлт хэрэгцээнээс ихээхэн хамаарсан хэвээрээ.
5. Дунд насны гэр бүл. өрхийн тэргүүн 45-64 насны, хүүхдүүд гэртээ өрхийн аж ахуйн тэтгэмжээр амьдарна. Орлогын 2 эх үүсвэртэй учраас өрхийн санхүүгийн байдал сайн. Хүүхдүүд бас үе үе нэмэлт орлого олно. Тавилга ,машин худалдаж авах, хүүхдүүдийн боловсролд нилээд мөнгө зарцуулна.
6. Хүүхдүүд нь өрх тусгаарласан дунд насны гэр бүл: эхнэр нөхөр хоёр ажил хийсэн хэвээр , орлогын   2 эх үүсвэртэй , бас
Хүүхдүүд нь насанд хүрч өрх тусгаарласан учраас санхүүгийн байдал сайн. Гэр ахуйгаа шинэчлэх, удаан эдэлгээний бараа шинээр худалдан авах, аялал, амралт , сувилалд орлогынхоо дийлэнх хэсгийг зарцуулна.
7. Ахмад насны өрхийн аж ахуй . өрхийн тэргүүн 65-с дээш насны, эхнэр,нөхрийн хэн нэг нь тэтгэвэрт гарсан байна. Тиймээс өрхийн сайнхүүгийн байдалд эрс өөрчлөлт орно. Мөнгөө эмнэлэг, амралт, сувилалд , гол төлөв зарцуулна.
8. Эхнэр нөхрийн хэн нэг нь бэлэвсэрч үлдэх.
Үлдсэн нь ажилласан хэвээр бол орлого нь гайгуй байж болно. Байшингийн худалдаж мөнгөө эмнэлэг, амралт , сувилалд гол төлөв зарцуулдаг. Бэлэвсэрч үлдсэн эхнэр буюу нөхрийн хэн нэг нь тэтгэвэрт байдаг бол хэрэглээний бүтэц үндсэндээ хэвээр, гагцхүү хэмжээ нь багасна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats