Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Санхүүгийн зорилго нь 3 -н төрлийн байна.
Үүнд:
1.    Богино хугацааны /дараагийн саруудын болон дараа жилийн тань хэрэгцээнүүд орно./ Танай гэр бүлд гэнэтийн зардалд зориулсан мөнгө байнга бэлэн байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай_доод тал нь танай гэр бүлийн 3 сарын орлогогой тэнцэх хэмжээний мөнгө байх нь энэ нь ойр  зуурын хэрэгцээний мөнгө .төлөвлөөгүй гэнэтийн зардлууд ,өвчин эмгэг, гай гамшиг зэрэг гэнэтийн эрсдлүүд тохиолдоход зарцуулах мөнгө зайлшгүй хадгалсан байх шаардлагатай бөгөөд хэрвээ танай гэр бүлд тийм хөрөнгө байхгүй бол бий болгох нь танай гэр бүлийн санхүүгийн тэргүүний зорилго байх ёстой.
2.    Дунд хугацааны зорилго / 1 жилээс 3 жил хүртэлх хугацаан доторх/
3.    Урт хугацааны буюу ХЭТИЙН зорилго / одооноос 5 жил болон түүнээс дээш хугацаанд хүрэх гэж төлөвлөж байгаа санхүүгийн зорилгууд/ орно. Ж: Хүүхдийн дээд сургуулийн төлбөр, шинэ хөрөнгө худалдаж авах г.м танай гэр бүлийн хувьд байж болох зорилго байна.
Та санхүүгийн тодорхой зорилго урдаа тавьж түүндээ хэрхэн хүрэх арга замаа сайтар төлөвлөх нь хамгийн чухал.
Тодорхой зорилго гэдэг нь танай гэр бүлд юу юу чухал байна вэ? Гэж асуу, танай гэр бүлийг аз жаргалтай болгож, юу их зүйл бүтээхэд тань хүргэх вэ? Өрхийн санхүүгээ хүрч болох, тодорхой зорилтуудаар бич
Тухайлбал: Шинэ машин авна гэсэн байхад тийм өнгөтэй, тийм маркын, тийм үнэтэй гэх мэтээр. Дараа нь та энэхүү зорилгодоо хүрэх алхамаа хийх хэрэгтэй. Бага хэмжээний мөнгө байсан ч тасралтгүй хэмнэх нь цаг хугацааны урсгалд улам арвижин нэмэгдэх болно. Санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхийг та хүсч байгаа бол хэмнэлт хийхээс эхлэх хэрэгтэй юм. Хэрвээ танай гэр бүл хэмнэлт ерөөсөө хийж чаддаггүй бол энэ нь хэрэглээ их болон зээл их тавьдагтай холбоотой.
Энэ нь санхүүдээ хүрэлцэхүйц зүйлүүдийг худалдан авахаасаа илүү орлогоосоо давсан зардлуудыг төлөвлөгөөгүй гаргаж байдагтай холбоотой. Хадгаламжгүй гэр бүл аливаа эрсдэл бэрхшээл тулгарахад хүнд байдалд буюу эмзэг байдалд өртдөг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats