Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн санхүүгийн зорилтыг биелүүлэхдээ
а/ Санхүүгийн зорилгоо тавих
б/ Ашигтай тооцоотой мөнгөн зарцуулалт хийх
в/ Зарлагаа хянах
г/ Орлого болон хөрөнгөө хамгаалах
 д/ Санхүүгийн    ирээдүйн    төлөвлөгөө гаргах
Аливаа өрх гэр нь санхүүгийн эрүүл байдалд өсч хөгжихийн тулд зорилго, зорилт дээрээ тулгуурлан төлөвлөгө хийж байдаг .
Тухайлбал: Мөнгөө хэмнэх төлөвлөгөө, Мөнгөө хуваарилах төлөвлөгөө, хадгаламжаа хөрөнгө оруулалт болгох төлөвлөгөө, оюуны хөрөнгө оруулалт хийх төлөвлөгө гэх мэт маш олон янзаар өөрсдийн хэрэгцээ шаардлага дээрээ тулгуурлан төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэхдээ хүн бүр, өрх бүр төлөвлөгөө гаргасан боловч хийж гүйцэтгэхгүй орхих, замаасаа буцах, шантрах тохиолдол их гардаг. Нэгэн сонирхолтой мэдээллээр Хүн бүр аливаа зүйлийг төлөвлөнө гэж бодоод шийдвэр гаргадаг бөгөөд тэд 100 % төлөвлөгөө хийх нь зөв гэж үздэг, гэвч 5% нь төлөвлөгөгөө гаргаад хэрэгжүүлэх ажлаа эхэлдэг байхад тэднээс зөвхөн 2% нь л төлөвлөсөн ажлаа 100% хийж чаддаг байна харин төлөвлөгөө хийнэ гэж зорьсон хүмүүсийн 98% нь хэлсэндээ хүрдэггүй гэсэн байдаг нь төлөвлөгөө хийнэ гэдэг нь амархан мэт боловч хийж гүйцэтгээд үр дүнг харна гэдэг хамгийн хэцүү бөгөөд амттай юм.
Өрхийн санхүүгийн зорилго тавьж төлөвлөж чадвал одоо түүндээ хүрэх ямар нэг оновчтой аргаа олох хэрэгтэй. Нэг ёсондоо мөнгө буюу орлого хөрөнгөө хэрхэн менежменттэй зарцуулах боломжтой вэ гэдгээ тооцно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats