Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүлийн тогтвортой байдал
2011/10/28
Бид бүгдийн мэдэх монгол гэрийг багана хэмээх хоёр сүрлэг мод тулж түшиж байдаг. Салхи, шуурга, бороо гээд байгалийн хатуу ширүүн нөхцөлд гэрийг унагалгүй тулах нь тэрхүү баганын бөх, бат тохирсон эсэхээс шалтгаалдаг. Яг үүний адил айл гэрийг цогцлон бүрдүүлэх, тогтвортой байлгах хоёр багана нь эхнэр нөхөр хоёр байдаг.
дэлгэрэнгүй
Жудаг төгөлдөр сайхан Эр хүн
2011/10/28
Жудаг төгөлдөр эр хүн нь зүс царай өнгөлөг, бие бялдар сайхан ухаантай, эрдэмтэй,авьяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй, бусдад тусархуу байдаг. " Жудаг" гэсэн таван үсэгтэй энэ үг хүний ноён нуруу  мөс чанар зөв төлөвшил, цэвэр ариун ёс суртахуун зэрэг эр  хүнд байвал зохих чанарыг багтаасан ойлголт юм.
дэлгэрэнгүй
Монгол эмэгтэйн эрхэм шинжүүд:
2011/10/27
Монголын эмэгтэй (эхнэр)-н дүр төрийг дотоод сэтгэл талаас нь авч үзэх нь чухал байдаг. Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдийг бодвол үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг. Харин бусад шинжээрээ ойр төсөөтэй байж болно.
дэлгэрэнгүй
АМЬДРАЛАА ХОЛБОНО ГЭДЭГ
2011/10/24
Ханилна гэдэг
Хоёр хүн ханилж амьдралаа холбоно гэдэг бол энэхэн насанд ганц удаа олдох нандин завшаан. Хэрэв хүн хурим хийхгүй, хөөрондоо нийлдэггүйсэн бол эр нь эмийгээ, эм нь эрийгээ өөрийнчлэн, дотночлох хүний ёсон үгүй байж адгүүс амьтан шиг болж, завхай зайдан явдал хорвоод ноёрхох болно.
Гэр бүл судлаач доктор профессор  Т.Намжил
дэлгэрэнгүй
Хань (нөхөр)-тэй болох юмсан гэж яваа хүмүүс юуны өмнө юуг анхаарвал зүйтэй вэ?
2011/10/24
Юүны өмнө бэлэн зэлнээр юмыг бодож хэрэггүй. Өөрөө өөрийгөө гэр бүл болоход, амьдралд бэлтгэх нь чухал. Бодсоноос өарөөр бэрхшээл тулгарна. Даван туулахын тулд эдийн засаг, оюун санаа, боловсролын хувьд аль аль талаараа бэлтгэгдсэн байх шаардлагатай.
Гэр бүл судлаач доктор профессор  Т.Намжил
дэлгэрэнгүй
Хань нөхөрөө зөв сонгох нь
2011/10/23
"Аливаа хүнд тохиох гурван сайхан хувь заяа байдаг.
  • Хорвоод хүн болж мэндэлсэн нь хамгийн том хувь заяа
  • Дараагийнх нь хань ижлээ олж амьдрах болдог.
  • Эцэст нь үр хүүхэдтэй болсноор удам угсаагаа үлдээх явдал юм" гэдэг.
дэлгэрэнгүй
Сонголт хэрэгтэй юү?
2011/10/23
Сонголт үнэхээр хэрэгтэй гэдгийг залуус бүгд зөвшөөрч, түүний чөлөөт байдлыг амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа ч, сонгосон сонголт нь хэтэрхий өнгөц талтай, өнгө зүс царай, хөрөнгө мөнгийг ихэд илүүчилдэг болж байгаагаас дээрх тохиолдлууд гардаг гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй.
Оюутан: Г.Алтантүлхүүр ингэж бичиж байна.дэлгэрэнгүй
Хань нөхрөө сонгох сонголт:
2011/10/23
Хань нөхрөө сонгох сонголт: энэ нь өөр өөр шалгууртай байх нь мэдээж. Гэхдээ:
• Хүний мөн чанар
• Боловсрол мэдлэг
• Нийгэмд биеэ авч явах байдал зэргийг юуны өмнө анхаарч байна.дэлгэрэнгүй
"Ханиа зөв сонгоход юуг анхаардаг вэ?"
2011/10/23
Жилүүд нь хатуу, зөөлөн гэж ялгагддаг байна. Энэ нь амьдралын ханиа сонгоход анхаарвал зохих зүйлийн нэг нь зөөлөн жилтэй хүн хатуу жилтэй хүнтэй суувал тааруу. Харин хатуу жилтэй нь хатуутайгаа, зөөлөн жилтэй нь зөөлөн жилтэнтэйгээ суувал "гай барцадгүй, хувь тавилан сайтай байдаг" гэлцдэг.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats