Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сонголт хэрэгтэй юү?
Сонголт үнэхээр хэрэгтэй гэдгийг залуус бүгд зөвшөөрч, түүний чөлөөт байдлыг амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа ч, сонгосон сонголт нь хэтэрхий өнгөц талтай, өнгө зүс царай, хөрөнгө мөнгийг ихэд илүүчилдэг болж байгаагаас дээрх тохиолдлууд гардаг гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй.
Оюутан: Г.Алтантүлхүүр ингэж бичиж байна.
"Би нэг л мэдэхэд 17 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацаа биш ч гэлээ, нөгөө талаас багагүй хугацаа юм. Яагаад багагүй хугацаа гэж хэлж байна вэ гэхлээр энэхүү хугацаанд би ирээдүйдээ хэрхэн амьдрах вэ? Тэр зорилгодоо хүрэхэд шаардагдах мэдлэгийг бага ч болов эзэмшжээ."
Иймд би ирээдүйн амьдралынхаа ерөнхий төлөвлөгөөг гаргах хэрэгтэй болж байгаа биз.
Ямар ч байсан би сургуулиа төгсье, тэгээд хэсэг хугацаанд ажиллаж байгаад эхнэр авна. Түүний дараа хүүхэдтэй болно. Миний хувьд 2 хүүхэдтэй болно л гэж бодож байгаа. Ийнхүү миний амьдрал эхэллээ. Энэ бол миний амьдралын ерөнхий бөгөөд тойм төлөвлөгөө. Энэ дундаас хамгийн чухал нь эхнэр авах явдал юм. Энэ бол миний амьдралд эр хүн болж төрсний баталгаа, бас үүрэг юм. Би чинь нийгэмдээ хүн амынхаа өсөлтөд анхаарал тавьж, тэр өсөлтэд би өөрийнхөө хэмжээнд үүрэгтэй. За энэ ч яахав, би 2 хүүхдийнхээ эхийг нь яаж сонгох вэ гэдэг бол хамгийн чухал асуудал.
Би 5 дүгаар ангид байхдаа хажуу ангийн Ганцэцэг гэдэг охиныг эхнэрээ болгож авна гэж боддог байлаа. Харин 8 дугаар ангид байхдаа ээж шигээ тийм сайн эхнэр авна гэж боддог байсан. Харин одоо бол би өөр бодолтой болсон. Хичнээн ээж шиг минь эмэгтэй хүн байлаа гээд би түүнд хайргүй бол яах юм бэ. Гэхдээ энэ харьцангуй ойлголт юм шиг санагддаг. Миний хувьд би түүнд хайртай байх нь чухал биш, тэр надад хайртай байвал боллоо гэсэн ойлголт бас миний бодлыг хоёрдуулж байна. Тэгээд бодохөөр би түүнд хайргүй байвал миний гэр бүл сална гэсэн үг шүү дээ. Эхнэр сонгоно гэдэг ийм л хэцүү зүйл байгаа биз. Хамгийн гол нь аз жаргалтай, дутагдах зүйлгүй эрүүл энх бас сэтгэл дүүрэн амьдарч л байвал болоо.
Эхнэрээ хэрхэн сонгох вэ?
Царай зүс чухал уу гэвэл чухал. Гэхдээ түүнд дэндүү туйлшраад хэрэггүй биз. Насаар хязгаарлах уу? Хайр сэтгэлд нас хамаагүй байхаа. Эхнэр, нөхрөө сонгоход хүйс хүртэл хамаархаа болиод байгаа энэ үед өөрөөс эгч байна уу, дүү байна уу энэ бол гол асуудал биш. Удам угсааг нь анхаарах уу. Энэ бас миний хувьд тийм ч чухал зүйл бишээ. Түүнд элэнц хулгайч байлаа гээд тэр хүлгайч байхгүй биз дээ. Гэхдээ энэ бол дэндүү түйлширсан болхи ойлголт боловч гарцаагүй үнэн зүйл. Түүний боловсрол мэргэжил ямар байх ёстой юм бол. Мэргэжил бол хамаагүй ээ. Би эмч хүнтэй гэрлэнэ гээд хайгаад байвал нөгөө эмч нар ч сэтгүүлчтэй сүухгүй ээ гээд байвал яанаа. Яг л адилхан байгаа биз. Харин боловсрол бол чухал шүү. Энэ бол ойлгомжтой асуудал. Тэгээд эхнэр авахад хамгийн гол нь юү чухал юм бэ?
Тэгээд    цаг   хугацаа    харуулна    гээд өөрийнхоө амьдралыг алдвал яанаа. За за больё, болох л байлгүй. Бас тэгж бодож болохгүй ээ. Энэ чинь миний амьдрал шүү дээ. "Надад түслаач"
Тэгвэл хэрхэн туслах вэ? Туслалцаа зайлшгүй хэрэгтэй болох нь харагдаж байгаа биз.
Бид бүгдийн мэдэх монгол гэрийг багана хэмээх хоёр сүрлэг нугаршгүй мод тулж, түшиж байдаг. Салхи, бороо гээд байгалийн хатүү, ширүүнд гэрийг унагалгүй тулах нь баганын  бэх бат, гэртээ тохирсон эсэхээс шалтгаалдаг. Яг үүний адил Монгол айл гэрийг цогцлон бүрдүүлэх хоёр багана нь эхнэр, нөхөр хоёр байдаг. Байсаар ч иржээ.
Заяаны хань нөхрөө харилцан шинжиж байж сонгох ёс үүссэн нь нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжил, хувийн өмчийн үүсэлтэй холбоотой. Эрэгтэй, эмэгтэй хэлэлцэн тохирсны ч үр дүн юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats