Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хань нөхөрөө зөв сонгох нь
"Аливаа хүнд тохиох гурван сайхан хувь заяа байдаг.
  • Хорвоод хүн болж мэндэлсэн нь хамгийн том хувь заяа
  • Дараагийнх нь хань ижлээ олж амьдрах болдог.
  • Эцэст нь үр хүүхэдтэй болсноор удам угсаагаа үлдээх явдал юм" гэдэг.

Монголчуудийн ургийн түүх нь: Овгууд дотроо гэрлэх, эцэг нь тодорхойгүй, эхийн талыг барьсан бүлгээрээ ураглах ёс, овгууд өөр хөөрондоо гэрлэж нөхөр (эцэг) нь тодорхой болсон үеийн хосолмол ургийн ёс, овгууд өөр хөөрондоо гэрлэх болсон, нэг эр нэг эхнэртэй байх болсон үеийн хос ургийн ёс бүхий ургийн хэлбэрийг   дамжсаар   өнөөг   хүрч   ирэхдээ ураг тогтоох арга хэрэглүүр нь булаамал ураг, худалдааны ураг, эцэг эхийн эрхт ураг, хэлэлцээт ураг гэх зэргээр янз бүрийн байжээ.
Эрт үеийн богтлож, оргуулах зэрэг аргууд нь ханилах хоёр хүний хувьд сонирхлыг бага зэрэг харгалзсан, ялангуяа бүсгүй хүний хувьд эрх чөлөөг нь хязгаарласан сөрөг талтай байсан ч "Худ худгуйн" хоёр гэр бүл бие биенээ харилцан судалж, удам угсаа, ноён нуруу зэрэг цол, хөрөнгө чинээг илүүд харгалздаг байсан аж. Үүний цаана цус ойртох аюулаас зайлсхийж удам угсаагаа цэвэр ариунаар, нэр төртэй авч үзэх гэсэн санаан дээр үндэслэсэн нарийн учир бүхий олон асуудал агуулагджээ.
Төрөл садны холбоогүй, нутаг орны холыг эрхэмэлдэг байсан аж.
Бидний явуулсан судалгаанд хамрагдсан Ё.Нямжав гэдэг оюутан: Миний эмээ 66 настай. Түүнийг 16-тайд нь миний өвөөтэй бараг л танихгүй байхад нь суулгажээ. Арванзургаахан настай айлын эзэгтэй маань нөхрийнхөө дүү охинтой тоглоод алга болчихдог байжээ. Азаар миний эмээд сайн хүн таарчээ. Одоо тэд таван хүүхэд, 20-иод ач зээтэй буурлууд болоод байна. Ийм тохиолдол цөөнгүй байсан ч тэр бүрийд сайн хүн тараах нь юү л бол гэж ярьсан юм. Нээрээ л тийм дээ.
Энэ бол эцэг, эхийн эрхт юмуу хэлэлцээт ургийн хожуу үеийн жишээ юм. Монголчуудын дүнд нэг үед Хүүгийн эцэг зурхайч ламд очиж хүүдээ ямар жил, мэнгэтэй хүүхнийг авах вэ? гэдгийг асууж, өөрийн ястнаас бусад ястны хүүхнүүдээс сонгож, хадаг барьж гуйдаг байжээ. Энэ нь сөрөг талтай ч өмнөх үеийнхээс эерэг тал илүүтэй болжээ.    
Эрэгтэй, эмэгтэй хоёр нийлж амьдрал зохиох нь зүгээр л нэг айл гэр болж тоглохтой адилгүйг мэдэх хүн олон ч, амьдралдаа харамсаад баршгүй алдаа хийх, үр хүүхэд өнчрөх, тэр ч бүү хэл амьд явахаас уйдсан хүмүүс үзэгдэх  болсон   нь  цаг  үеийн  өөрчлөлттэй холбоотой юү? Эсвэл тэд бүгдээр хань нөхрийн сонголт дээр алдсаных уу? гэдэг нь сонин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats