Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрх, гэр бүл судлаачийн өөр нэг ажил нь багш
Манай орны эрдэмтдийн олонхи нь их дээд, бага, дунд сургуульд багшилдаг хэв шинж тогтсоор ирсэн байна. Т.Намжил доктор ч энэ жишгээс гажсангүй. Тэрбээр дээд боловсролтой болсноосоо хойш эдүгээ хүртэл их, дээд сургуульд багшилсаар байна. Тэр, 1977 оноос УБДС-д Түүх, археологи, угсаатны зүйн зэрэг хичээлийн лекц уншсанаар дээд сургуулийн багшийн ажил эхэлжээ.
Дараа нь 1982 оноос МУИС, ОБДС, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирал зэрэг алба хашиж лекц, семинар, дадлага ажлаа удирдсаар иржээ.
Удалгүй Т.Намжил багш өөрийн саналаар Солонгос-Монголын хамтарсан "Улаанбаатар" дээд сургуульд шилжиж, гэр бүл судлалын анги нээв. Энэ бол түүний эрдмийн ажлын практик үр дүн байсан гэдэг нь эдүгээ бүр ч тодорхой ойлгогдоно. Тэрвээр энэ тухайгаа "Улаанбаатар дээд суруульд гэр бүл судлаачын анги нээгээд 6 жил боллоо. Энэ бол цаг үеийн шаардлагаар гарч ирсэн зайлшгүй юм. Гэр бүлийн байдал одоо ямар байна, цаашдаа ямар болох вэ? гэдгийг судлах нь чухал болж байна" (2005он) гэж тайлбарласан байна. Тэгэхээр энэ талын дээд мэргэжилтэн аль хэдийнээ бэлтгэгдэж эхэллээ.
Т.Намжил доктор Монгол гэр бүл судлалд холбогдох 10 гаруй төрлийн цоо шинэ хичээлийн стандарт, хөтөлбөр арга зүйг боловсруулсан байна. Мөн эрдэмтэн багш хүний хувьд цөөнгүй дэд докторын ажлыг удирдаж, доктор, дэд докторын ажилд албан ёсны шүүмжлэгчээр ажиллажээ. Үүний зэрэгцээ удирдсан магистр, бакалаврын курс, дипломын ажлын тоо бараг алдагдсан аж. 30 гаруй жил багш, тэнхимийн эрхлэгч зэрэг алба хашсан хүнд энэ мэдээж хэрэг биз.
Докторын бүтээлд цаашид бас анхаарч үзмээр зүйл ч мэр сэр байгааг сайн нөхрийн хувьд хэлүүштэй санагдана.
Нэгд. Бид энэхүү бичвэрийн эхэнд давхардал нэлээд байгааг агуулгатай холбон тал өгөн тайлбарласан билээ. Гэтэл олон зохиол унших дутам агуулга үзэл санаа, дэвшүүлсэн асуудлын давхардал байгааг байнга сайшаах үндэсгүйг хэлэх хэрэгтэй.
Хоёрт. Эрдэм шинжилгээний бүтээлийн дотор хялбарчилсан маягийн өгүүлэл мэт бичлэг хааяа тааралдаж байгаа нь судалгааны бүтээлийн чанарт нөлөөлж магадгүй юм.
Гуравт. Профессорын нэлээд бүтээл хоёр дахь, магадгүй гурав дахиа хэвлэгдсэн байж магад. Энэ бол нийгмийн хэрэгцээ, уншигчдын шаардлага байсан биз! Мэдээж хэрэг, эрдэмтэн хүн дахин хэвлүүлэхдээ шинэ судалгаа, шинэ санаагаар баяжуулсан нь лавтай. Гэхдээ дахин боловсруулсан, нэмэн баяжуулсан …… Дугаар хэвлэл гэж тодотгох нь зүйтэй болов уу.

                                                                                                                   Д.Өлзийбаяр.   /Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, дэд профессор/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats