Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бүтээлийн дүгнэлт
Доктор, профессор Боржигин —Тулга овогт Төмөр-Очирын Намжилын судалгаа шинжилгээний бүтээлийг нягтлан авч үзэхэд:
Нэгд. Нийгмийн ухааны эрдэмтдийн ихэнх нь гар хүрээгуй, цөөн хэд нь сэдвийнхээ хүрээнд явцуухан судалж байсан Гэр бүл (өрх гэр)-ийн асуудлыг тал бүрээс нь нягтлан дангаар нь судалгаа шинжилгээний эргэлтэнд бүрэн оруулсан тул Т.Намжилыг Монголдоо гэр бүл судлалын шинжлэх ухааныг үндэслэгч гэж үзэхэд хүргэж байна.
Хоёрт. Гэр бүлийн олон талт асуудлыг судлахад археологи, (эртний судлал), этнограф (угсаатны судлал), түүх, аман зохиол зэрэг олон шинжлэх ухаан хамаарагддаг тул Т.Намжилыг олон шинжлэх ухааны мэдлэгтэй эрдэмтэн хэмээн хэлж болох байна.
Гуравт. Эл эрдэмтэн зөвхөн Монгол гэр бүлийн уламжлал, шинжлэл төдийгүй Ази-Европ, Латин —Америк, бүр бидний бага мэдэх Африк тивийн ард түмний харилцааны соёлыг судалсан нь дэлхий дахиныг судлаач эрдэмтэн ч гэж хэлэх бүрэн үндэстэй байна.
Дөрөвт. Т.Намжил профессор гэр бүл судлаач мэргэжилтэн бэлтгэх албан ёсны шаталсан тогтолцоог үүсгэн төлөвшүүлж бий болгосон мөнөөхөн анхны санаачлагч, ажил хэрэгч болгогч шилдэг менежер гэж хэлж болно.
Тавд. Энэ эрдэмтэн Гэр бүл судлалын салбарт судалгааны өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, ганц сэдэвт зохиол, толь бичиг, санамж зөвлөмж, аргачлал... гээд тухайн шинжлэх ухааны бүхий л дотоод төрөл зүйлээр туурвисан соён гэгээрүүлэгч юм.
Жич: Доктор, профессор Т.Намжилын бүтээл туурвилыг судлан энэхүү бяцхан товхимол бичих явцад нэгэн бодол, санал төрснөө зайлшгүй анхаарвал зохих асуудал гэж үзсэнээ зохиогчийн хувьд толилуулахыг хүсч байна. Бидний судалгааны эхэнд өгүүлсэн суурь 3 бүтээлийг:
1. Монгол өрх/гэр/бүлийн түүх. УБ,2007 он,
2. Монгол гэр бүлийн ёс, уламжлал. УБ,2005 он, /Боловсролын Шинжлэх ухааны академийн 2005 оны шагналт ном/гадаадын 2 оронд орчуулагдан хэвлэгдсэн
3. Монгол гэр бүлийн сурган   хүмүүжүүлэх   зүй.   УБ,2006он/2006 оны Шилдэг номоор шалгарсан/ зэрэг бүтээлийг Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэх саналтай байна. Харин энэ ажлыг профессор Т.Намжилын ажиллаж буй "Улаанбаатар", "Чингэс хаан", дээд сургуулиуд, түүний Эрдмийн зөвлөл зохион байгуулах хэрэгтэй болов уу гэж үзэж байна

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats