Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
"Монгол гэр бүл судлал "-аар хийж буй судалгааны агуулга, ач холбогдлыг нэгтгэн үзвэл:
Азийн орнууд түүний дотор Монголчуудын дунд эрхэмлэн хүндэтгэж ирсэн Их гэр бүлийн хүрээнд Монгол гэр бүлийн түүх, уламжлалыг гэр бүл судлал, түүх, угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжлийн үүднээс тогтолцоонд нь үндэслэж судалж байгаа онцлогтой. Тухайлбал:
* Монголчуудын эрхлэх аж ахуй, байгаль, цаг агаар, ахуйн нөхцөл, гэр бүлийн үүсэл, түүний хэлбэр , бүтэц, бүрэлдэхүүн, ураг төрөл, угийн /гэрийн/ бичиг, гэр бүлийн хүмүүжлийн агуулга, гэрийн ёс, эр хүн, хүүхэд гээд олон элементийг өөр хоорондын нэгдэлд нь бүхэл бүтэн нэгж ойлголт болгон авч үзсэн;
* Монгол ба зүүн хойд Ази, Баруун Европын орны гэр бүлийн уламжлалыг эдгээр орны улсуудын эрхлэх аж ахуй, байгаль, ахуй нөхцөл, ураг төрөл, гэрийн бичиг, хүүхэдтэй холбогдсон зан үйл, хүмүүжлийн агуулга, арга хэлбэр зэрэг элементуудийн өөр хоорондын нэгдэлд Их гэр /Том гэр/ бүл гэсэн нэгж ойлголтын хүрээнд тогтолцоонд нь гаргах оролдлогыг хийсэн;
* Монголчууд сайн гэр бүл, чанартай үр хүүхдийн төлөө тавих анхаарлыг чухам хэдий үеэс тавьж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлсээр ирсэн, ямар дэвшилтэд уламжлалтай юм бэ? Түүнээс бидний өнөө болон хойч үеийнхэн алиныг нь авч, яаж хэрэглэж, ашиглаж явах нь зүйтэй вэ? гэсэн асуудлуудад хариу өгөхийг хичээсэн;
* "Монгол гэр бүл"-ийн цуврал судалгаа, ном бүтээлүүд нь эрдэмтэд, судлаачид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд судалгаа, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцагчдад гарын авлага болсон ач холбогдолтой. Дотоод, гадаад /Лондон,Бээжин, Будапешт, АНУ-ын Конгрессийн зэрэг / орны номын санд илгээгдэж, ашиглагдаж байгаа.
Бүхэлд нь үзвэл "Монгол гэр бүл" судалгаа нь Монгол гэр бүл судлалын суурийг зөв зүйтэй тавихад эрх биш ач холбогдолтой болж байна.

                                                                                          Д.Өлзийбаяр.   /Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, дэд профессор/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats