Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Доктор, профессор Т.Намжилын бүтээлийн талаарх судалгаа шинжилгээний үнэлгээ:

Монгол гэр бүлийн түүхэн болон өнөөгийн асуудлыг дагнан судалсан эрдэмтэн Т.Намжил "Монгол өрх /гэр/ бүл-ийн түүх" гэдэг эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, анхдагч бүтээлээ тусгай ном болгон хэвлүүлэн гаргажээ.

Эртний эхийн эрхт ёсны үеэс өнөөг хүртэл монгол гэр бүл хэрхэн бэхжиж, ямар ёс заншил мөрдөж, улс үндэстэн, монгол овогтныхоо гал голомтыг бадраасаар ирснийг түүхчилж, бас бусад улс орныхтой харьцуулан сонирхолтой, шинэ сэргэг дүгнэлт, гаргалгаа хийсэн энэ бүтээл айл, өрх бүрийн номын санд байж, үр хүүхэд нь уншиж судлууштай ном болжээ. Монгол гэр бүлийн бүрэн түүхийг ийнхүү нухацтай өгүүлсэн өөр ном одоогоор алга. Иймд зохиогч Т.Намжилд анхдагчийн титэм зүүлгүүштэй байна. Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн соёрхолт доктор Лодонгийн Түдэв/2008он/Т.Намжил Монгол дахь Солонгос судлалын,улмаар зүүн хойд Азийн гэр бүлийн түүхийг харьцуулсан судлалын ноён нурууг босгожээ. Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зутгэлтэн Академич Ч.Далай (1997) Этнопедагогийг Чувашийн Г.Н.Волков нээсэн.Тэрнийг Монголд хөгжүүлж байгаа анхны хүн нь энэ багш юм.Энэ хүний гавъяаг хүндлэх хэрэгтэй.Энэ хүний хийсэн ажлын талаар хамгийн гол тэмдэглэх зүйл бол Сурган хүмүүжүүлэх ухааны салбарт ардын сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлж, судалгааны онол, арга зүйн үндсийг боловсруулаад, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгээд хойшдын чиглэл, сургуульд заах үндсийг бэлтгээд өгсөн.Тийм ч учраас энэ хүний ажлыг онол, практикийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Төрийн шагналт, Доктор (sc), профессор Х.Нямбуу (1997он)

 Т.Намжил нь Монгол гэр бүл судлалаар тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Тэрээр нүүдэл суудлын алинд ч нийгмийн хөгжлийн нэг үндэс болсон Их гэр бүлийн хүрээнд "Иргэн-Боловсрол-Гэр бүл" гэсэн бие биедээ харилцан хамаарал бүхий тогтолцоонд үүсгэн уламжлалаас мэдэх, түүнийг өвлүүлэх, сурталчлах шаардлага гарч буйн чухлыг... анхааран ажиллаж байна.

“Багшиин дээдийнхэн   ном (УБ.2007он)


Сүүлийн жилүүдэд эрдэмтдээс Монголын нүүдэлчид, мал аж ахуйг судалсан дорвитой бүтээлүүд гарсаар байгаа хэдий ч нийгэм, хот айлын үндэс болсон Өрх гэр(бүл) тун бага судлагдсан ажээ. Чухам энэ орон зайг нэмэгдүүлэхэд доктор Т.Намжилын судалгаа чиглэгдэж байгаагаараа Монгол гэр бүл судлалыг хөгжүүлэх суурь асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг судлах ямар арга зүй, зарчим, ямар чиглэлүүд байж болохыг тогтоох эхлэлийг тавьжээ.

Доктор, профессор Н.Бэгз(2007он)


Монгол гэр бүлийн амьдралыг олон жилийн турш нягт нямбай судалсан доктор Т.Намжил "Аливаа гэр бүлийн хүмүүжил сургалт нь нэг талаас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн нэгдэл, нөгөөтэйгүүр түүхэн замнал нь тухайн улс үндэстний туулж ирсэн хөгжлийн замыг илэрхийлдэг юм" гэдгийг тодорхойлжээ.

Доктор Л.Дашням (2000он)


Уламжлал, зан заншил нь хүмүүсийн мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй холбоотой болохыг Т.Намжил өөрийн бүтээлдээ дурдсан байдаг.

Доктор Д.Тунгалаг (2000он)


Гэр бүлийн судлалаар нэгэн үзүүрт сэтгэл барин ажиллаж, олон түмний билгийн хураар гийгүүлж байгаа нэрт эрдэмтний бүтээлтэй танилцахыг уншигч танд зөвлөж байна.

Монгол Улсын Гавъяат багш Ц.Төвшинтөгс(2001он)


Доктор Т.Намжил багш Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх уламжлал,ёс заншил,харилцаа,чиг хандлага,түүх,угсаатны зүй зэрэг олон талаас судалжээ. Түүний "Монгол гэр бүл судлал" —аар туурвисан бүтээлүүдийг "таньд үзүүлсэн нөлөө, үр өгөөж нь ямар вэ?" гэсэн асуултуудад оюутнуудын дийлэнх нь "хичээл дээр" сураагуй мэдлэгийг олж авдаг хэмээн хариулсан байна.

Оюутан Б.Азжаргал(2008он)


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats