Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГАДААДЫН ЭРДЭМТНИЙ ҮНЭЛГЭЭНЭЭС
Японы Азийн их сургуулийн профессор Ш.Койбучи:

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, НОЁН, ПРОФЕССОР Н.БЭГЗ ТАНАА

Доктор Т.Намжилын "Гэр бүл" цуврал номын тухай

Би Монголын гэр бүлийн амьдралын талаар ихэд сонирхон, Монгол улсад гэр бүлийг судалж байгаа судлаачийг сураглуулж, Намжил гэдэг доктор судлаж байгааг мэдсэн юм.
Гэр бүлийн харилцаа гэдэг хүн төрөлхтний бий болгосон хамгийн эртний бөгөөд хүн нийгмийн тулгуур болсон хамгийн чухал систем билээ. Харин сүүлийн үед дэлхий нийт олон талаар өөрчлөгдөн байгаа энэ үед гэр бүлийн харилцаа ч бас түргэн хурдацтай хувирч өөрчлөгдсөөр байна. Өөрөөр хэлбэл олонхи улс оронд нийгмийг тулж ирсэн гэр бүлийн харилцааны хуч суларсаар байна гэж хэлж болно. Тиймийн тулд 21-р зууны дэлхий нийтийн чухал асуудал нь "Гэр бүл" гэж би боддог. Ийм үед доктор Т.Намжил гуай бусад улс орнуудад бараг хийгдээгүй байгаа "Монгол гэр бүл" цуврал ажлыг зорин хийж байгааг өндөр үнэлж байна.
Т.Намжил гуайн зорин судалж, зүтгэж байгаа судалгааны энэ сэдэв надад их сонирхолтой бас судалгаа шинжилгээний үр ашигтай байгаа юм. Түүгээр ч барахгүй "Гэр бүл", "Хүүхэд", "Эр эм" гэдэг сэдэв нь нийтэд одоо их чухал судлагдахуун болж байна. Т.Намжил гуай чухал бөгөөд өргөн хүрээтэй судалгааны ажил хийж байгаа юм байна...
... Монгол гэр бүлийн түүх, угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжүүлэх зүй, дорно өрний гээд олон талаас нь судалж байгаа нь тун зүйтэй, чухал чиглэл гэж дэмжиж байна. Чухам энэ хандлага нь Монголын гэр бүл судлалыг гүнзгий, өргөн цар хүрээтэй хөгжүүлэхэд тустай. Монгол судлалд ч чухал ач холбогдолтой юм.
Эцэст нь дүгнэхэд доктор Т. Намжил гуайн зориг зүтгэл гарган бүтээж буй Монгол гэр бүлийн цуврал номноос үзэхэд Монгол гэр бүл судлалын эх суурь амжилттай тавигдаж байгаа юм байна.
Доктор Т. Намжил гуайн цуврал бүтээл судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах тул нэгтгэн томхон бүтээл болгон дэлхийн голлох хэл дээр орчуулан гаргаж, олон улсын хэмжээнд нийтийн хүртээл болговол зүйтэй болов уу.

Хүндэтгэн ёсолсон: Японы Монгол судлаач эрдэмтэн, Ази их сургуулийн профессор Ш.Койбучи Токио
2004 оны 01-р сарын 30-нд

"Уг ажил хүүхдийг хүмүүжүүлэх аргуудыг тэдний насны онцлог, үечлэл дээр тулгуурлан гаргажээ".Энэ ажилд "Хий нас" гэдэг ойлголтыг дүгнэж өгсөн нь их чухал болжээ. Яагаад гэвэл хий нас нь хүний хөгжил, хүмүүжлийн ирээдүйн чиг хандлага, бололцоог тодорхойлж өгдөг зүйл юм.
Академич А.Д.Карнышев(ОХУ.1997он)

Профессор Т.Намжилын судалгааны үр дүнг төрүүлсэн зүүн хойд Азийн гэр бүлийн хүмүүжлийн уламжлалын үндсийг Их гэр бүлийн тогтолцоогоор үзсэн нь бидэнд маш олон зүйлийг хэлж өгч байна. Гэр бүлийн хамт олны дотор бүрэлддэг хүмүүжлийн уламжлал нь өөр аливаа хүмүүжил сургалтаар орлуулшгүй байр суурийг эзэлж, хүн судлалын эх үндэс болж болох талтай.
Монгол судлаач эрдэмтэн И.Анна (Солонгос. 2004он)

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats